“Боинг-737” онгоцны ослоор амь үрэгдэгсдийн цогцсыг хайсаар байна

| Нийтэлсэн Mar 23, 3:03 | Хөрш орнууд

Үзсэн : 334

 “China Eastern Airlines”-ын дотоодын нислэгийн онгоц газардахаасаа нэг цаг хүрэхгүй хугацааны өмнө Гуанси ууланд унасан талаар өмнө нь бид мэдээлсэн. Тэгвэл Хятадын өмнөд хэсэгт буюу ослын газарт цэрэг, гал сөнөөгч, цагдаа, аврагч нарын нийлсэн 600 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллан, хохирогчдыг хайсаар байна.

Хятадын Иргэний нисэхийн удирдлагын газрын Нисэхийн аюулгүй байдлын албаны дарга Жу Тао сэтгүүлчдэд сүйрлийн талаар албан ёсны мэдэгдэл хийхдээ "Ослын үеэр тийрэлтэт онгоц ноцтой гэмтсэн тул мөрдөн байцаалтын явцад маш их хүндрэл тулгарч байна" гэсэн юм. Тэрбээр мөн онгоц унахаас өмнө агаарын хянагчийн дуудлагад хариу өгөөгүй бөгөөд уг ослын шалтгааныг хараахан тодорхойлоогүй байгаагаа дурдсан байна.

Иргэдийн төлөөлөл мягмар гарагт ослын газарт цуглаж, буддын шашны ёслол үйлдэн, хохирогчдын төлөө залбирчээ.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол