24,Sep 2023
| Нийтэлсэн May 2, 16:04 | Эдийн засаг
Голь-Алтай аймаг болон Шинжаан Уйгарын Өөртөө Засах Оронтой хиллэдэг хэсэгт "Цээл" хэмээх агаарын шинэ "хаалга" нээхээр төлөвлөж, ашиглалтад оруулахад бэлэн болгожээ. "Агаарын хаалга" гэдэг нь тухайн улсын хилийг агаараар нэвтрэх газар зүйн байршлыг хэлж буй хэрэг. Уг ажлын хүрээнд дөрөвдүгээр сарын 29-нд Иргэний нисэхийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд Монгол Улс дахь Хятадын Элчин сайдын яамны төлөөлөлтэй уулзсан байна.
Манай улс одоогийн байдлаар агаарын нийт 96 зам, 16 "хаалга"-тай. Тодруулбал, ОХУ-тай 10, БНХАУ-тай агаарын хилийн зургаан гарцтай.
Дээрх шинэ "хаалгыг" нээснээр нислэгийн тоо, агаарын зайн багтаамж нэмэгдэхээс гадна нислэгийн цаг багасаж, түлш зарцуулалт буурах зэргээр эдийн засгийн өндөр үр өгөөжтэй юм байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ