БНСУ-ын Ерөнхийлөгчөөр Юн Сук Ёлыг сонголоо

| Нийтэлсэн Mar 14, 15:03 | ДЭЛХИЙ

Үзсэн : 293

XK7STPETFAI6ZOZROT6ANQFDUUӨмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгууль гуравдугаар сарын 10-нд болж, сөрөг хүчний намын Юн Сук Ёл ялалт байгуулжээ. Энэ удаагийн сонгууль нь Өмнөд Солонгосын түүхэн дэх хамгийн өрсөлдөөнтэй нь болсон гэж хэвлэлүүд нь тэмдэглэжээ. Консерватив намын Юн Сук Ёл эрх баригч намаас нэр дэвшигч Ли Жэ Мюнаас ердөө 0.73 хувийн зөрүүтэйгээр ялалт байгуулсан байна.

Тус улсын Үндэсний сонгуулийн хорооны мэдээлснээр, Юн Сук Ёл 48.56, Ли Жэ Мюн 47.83 хувийн санал тус тус авчээ. Өчигдөр сонгуулийн үеэр Сөүл хотын төв талбайд хүмүүс цуглаж, Юн Сук Ёлыг феминизмын эсрэг үзэл гаргасан хэмээн тайван суулт хийсэн юм. Гэсэн ч түүнийг дэмжигчдийн тоо ийнхүү илүү байснаар ялалт байгуулжээ. Тэрбээр Хүйсийн эрх тэгш байдал, гэр бүлийн яамыг татан буулгаж, оронд нь хүүхэд, гэр бүл, хүн ам зүйн асуудалд чиглэсэн шинэ яам байгуулна гэсэн нь их маргаан дагуулсан аж.

Шинэ ерөнхийлөгч Юн Сук Ёл цаашдын гадаад бодлого, тэр дундаа Хойд Солонгостой харилцах харилцаандаа хатуу байр суурьтай байхаа мэдэгдсэн юм. Тэр дундаа батлан хамгаалахын хүчин чадлаа нэмэгдүүлэх зорилгоор пуужингийн довтолгооноос хамгаалах систем бий болгоно гэж амласан. Мөн түүнийг нийгмийн халамж, үл хөдлөх хөрөнгийн бодлого зэрэгт ихээхэн өөрчлөлт авчирна гэж иргэд нь хүлээлтэй байгаа аж.

Түүнчлэн БНСУ-ын гол асуудлын нэг болоод буй үл хөдлөх хөрөнгийн үнийн хэт хөөрөгдлийг зогсоож, 2.5 сая орон сууц нийлүүлэх нөхцөл бүрдүүлэн, татварыг бууруулна хэмээн амлажээ.

Тус сонгуульд нийт сонгогчдын 4/3-аас олон хүн оролцсон нь хамгийн идэвхтэй үзүүлэлт болсон байна.

 

Эх сурвалж: BBC

Э.Номин

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол