БНСУ-ын аяллын визийн журамд өөрчлөлт оруулав

| Нийтэлсэн Mar 24, 8:08 | НИЙГЭМ

Үзсэн : 533

виз

БНСУ-д богино хугацаанд зорчих аялал жуулчлалын (С-3-9) визийн санхүүгийн чадвар нотлох журмыг шинэчилж, энэ сарын 28-наас эхлэн хэрэгжүүлэх юм. Шинэчилсэн эл журамд сүүлийн зургаан сарын хугацаанд 500 мянгаас нэг сая төгрөгийн цалинтай дүйцэх нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байхаар тусгажээ.

Мөн сүүлийн хагас жилд төлсөн татварын хэмжээ нь 800 мянган төгрөгөөс дээш, эсвэл улиралд 400 мянгаас их байхаар шинэчлэн тогтоосон байна.

Үүнээс гадна төрсөн болон гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримт бичгийг “E-Mongolia” цахим үйлчилгээнээс авах боломжтой болжээ.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол