БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэх түр программ нээв

| Нийтэлсэн Apr 21, 16:04 | НИЙГЭМ

Үзсэн : 444 2

jobs-in-south-korea

БНСУ-д ажиллах манай иргэдийн тоо олширч буй. Тэгвэл тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн шалгалтын бүртгэлийг энэ сарын 25-нд эхлүүлнэ. Шалгалт өгөх иргэд solongos.hudulmur-halamj.gov.mn цахим системээр бүртгүүлэх аж.

Бүртгэлийн программ тухайн өдрийн 09.00 цагт албан ёсоор нээгдэнэ.

Харин иргэдэд бүртгэлийн программтай танилцах, туршилт хийх боломжийг олгох үүднээс өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 23 хүртэл түр хугацаагаар программыг нээсэн болохыг Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газраас мэдэгдлээ.

Шалгалтад бүртгүүлэхдээ дээрх цахим хаягаар нэвтрэн - бүртгүүлэх товчлуур дарж, регистриийн дугаараа крилл үсгээр оруулна. Үүний дараа бүртгүүлэгчид тавих шаардлага, анхааруулах хуудастай танилцаж, зөвшөөрөх хэсэгт анкетаа үүсгэж болно.

Бүртгэлийн хураамж нь 24 ам.доллар буюу 73 000 төгрөг юм байна.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол