БНСУ, Франц, Нидерланд, Швейцарын иргэд Монголоор аялахаар айсуй

| Нийтэлсэн Apr 20, 18:06 | Эдийн засаг

Үзсэн : 341

      tourism-in-mongolia

   Монгол Улс цахим визийн www.evisa.mn системийг 2021 оны аравдугаар сарын 1-нээс нэвтрүүлж, ашиглалтад оруулсан. Ингэснээр манай улсыг хамгийн их зорьдог Австрали, Шинэ Зеланд, БНСУ, БНХАУ зэрэг гадаадын 36 улсын иргэд уг системээр 30 хүртэлх хоногийн хугацаатай, гурван ангиллын визийг цахимаар мэдүүлэх боломж бүрдүүлсэн. Виз нь 20-72 цагийн дотор гардаг аж.

Цахим визийн системийг нэвтрүүлснээс хойш дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл гадаадын 656 иргэн виз мэдүүлж, авчээ. Үүнээс хамгийн олон визийг Өмнөд Солонгос, Франц, Британи, Нидерланд, Швейцар улсын иргэд авсан байна.

Цахим визийн системийн талаар Гадаад хэргийн яамны Консулын газрын дэд захирал С.Энхцэцэг “Монгол Улсыг зорихоор гуравдугаар сард цахимаар виз авсан гадаад иргэдийн тоо өмнөх саруудаас хоёр дахин нэмэгдсэн. Цаашид ч өсөх хандлагатай. Www.evisa.mn системийн аюулгүй байдал, хүчин чадлыг сайжруулах, виз мэдүүлэх боломжтой улс болон ангиллын тоог нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох яамтай санал солилцож байна" хэмээн ярилаа.

Монгол Улсын цахим визийн загварыг Гадаад харилцааны болон Хууль зүй, дотоодын хэргийн сайд нар хамтран баталж, Олон улсын иргэний нисэхийн байгууллагад албан ёсоор бүртгүүлэн, гадаад улсуудад дипломат шугамаар мэдэгджээ.

 

 

 

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол