03,Oct 2023
| Нийтэлсэн Apr 5, 14:02 | ДЭЛХИЙ
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны эмэгтэй дүү Ким Ё Жон “Хэрэв Өмнөд Солонгос дайралт хийвэл цөмийн зэвсэг хэрэглэнэ” хэмээн мэдэгджээ. Энэ нь консерватив намаас гарсан Өмнөдийн шинэ Ерөнхийлөгч рүү чиглэсэн байх магадлалтай хэмээн шинжээчид үзэж байгаа аж.
Ким Ё Жоны “Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайдын халдлагын талаарх мэдэгдэл нь маш том алдаа байсан” хэмээснийг тус улсын төрийн мэдээллийн агентлаг KCNА сувгаар мэдээлсэн байна.
Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Су Вук өнгөрсөн баасан гарагт “Хэрвээ Умард Солонгос Өмнөд рүү пуужин харвах гэж буй нь тогтоогдвол тэдэнд хариу цохилт өгөхөд бэлэн. Манай улс Хойд Солонгосын ямар ч байг онох тусгал, нарийвчлал сайтай пуужинтэй” гэсэн юм. Өмнө нь тус улсын өндөр албан тушаалтан иймэрхүү мэдэгдэл хийж байгаагүй аж.
Өнгөрсөн сарын сүүлчээр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун тив алгассан баллистик пуужин хөөргөсөн нь хоёр орны харилцааг улам хурцатгаад байгаа билээ.
Эх сурвалж: Reuters
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ