08,Dec 2023
| Нийтэлсэн Apr 20, 14:02 | Фото мэдээ
Улаанбаатар хотын залууст зориулсан, цар тахлын дараах анхны өргөн хэмжээний “Black sensation show”-г амжилттай зохион байгууллаа. Өнгөрсөн баасан гарагт болсон тус шоуг “MNG event”-ийнхэн "UG palace" буюу “Уран ган”-тай хамтран, дэлхийн хэмжээний дуугаралттай, лазер гэрэлтүүлгээр "тоноглон" хийв. Шоунд оролцогчдын сэтгэгдлээс хүргэе.
МЯГМАРЖАВ
- DJ үзүүлбэрүүд танд таалагдав уу?
- Монголд ийм хэмжээний шоу болоогүй удсан учраас хүлээлт өндөр байлаа. Түүнд ч хүрч чадсан. Найз DJ Agvaan намайг энд урьснаар ирсэн.
- Шоуны "дресс код" хар хувцас өмсөх. Энэ нь танд ямар санагдав?
- Хар нь монголчуудын хувцас, хэрэглээний нийтлэг өнгө учраас тийм ч хэцүү байсангүй. Бас бүгд хар өнгийн хувцастай байгаа нь сүрлэг, классик харагдаж байна.
БООГИЙ
-Үдшийг сайхан өнгөрүүлж байна уу?
- Үнэхээр таалагдаж байна, хөгжмийн дуугаралт, гэрэлтүүлэг нь тасархай.
- Хувцаслалтаа хэрхэн бүрдүүлсэн бэ?
- Надад бол сонирхолтой байсан. Ганц өнгө дагнаж, өөрийгөө илэрхийлэх имиж бүрдүүлэх нь.
ENNY
- Монголын шоу "ертөнц" танд таалагдав уу?
- Маш их таалагдлаа. Би саяхан Бангкокоос ирсэн юм. Надад дэлхийн хэмжээний шоунаас өөрцгүй сэтгэгдэл төрлөө.
- Та аяллын шугамаар Монголд ирсэн үү?
- Их сургуулийн найз минь намайг Монголд урьсан юм. Тэгээд өнөөдөр энд ирж, хөгжилдөе гэж шийдсэн нь болжээ.
DJ AGVAAN
- Оройн мэнд, таныг иймэрхүү шоуг Монголд анх зохиогдсон цагаас нь эхлэн оролцсон гэж сонссон. Энэ жилийнх нь юугаараа онцлогтой байв?
- Баярлалаа. Энэ жилийн шоу "Ковид-19"-ийн дараа зохиогдож буйгаараа онцлогтой. Хүлээлт ч өндөр байлаа. Манай залуучууд ч гэсэн цагийг сайхан өнгрүүлж байна.
- Ирсэн зочид таны сэтийг хэрхэн хүлээж авч байна даа?
- Яах вэ, дажгүй. Гэхдээ шоу хар өнгө зонхилсон, “underground” хэв маягтай учраас DJ нар доргио гэхээсээ илүү хүнд "юм" бодуулахаар, сэтгэлийн гүн рүү орохоор сэтүүд тавьжээ. Залуучуудын зарим нь үүнийг мэднэ, нөгөө хэсэг нь ойлгохгүй байх шиг.
- Баярлалаа.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ