01,Oct 2023
| Нийтэлсэн Mar 24, 5:05 | ШИНЖЛЭХ УХААН
Влогор, ютүбэрүүд, онлайн сургалтын хөтөлбөрүүд ихсэхийн хэрээр хөдөлгөөнт камерын хэрэгцээ, шаардлага өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Үйлдлийн камерын төрлөөрөө "GoPro" брэнд хэрэглэгчдэд хамгийн их хүрсэн. "GoPro"-гоос гадна хүмүүсийн сайн мэддэггүй хурд, хүч, үзүүлэлт сайтай олон брэнд бий. Тиймээс үйлдлийн камер худалдан авах гэж буй бол зураг тогтворжуулалт нь хэр байна, усны хамгаалалтай, эсэх гээд зайлшгүй шаардлагатай үзүүлэлтийг нь юуны түрүүнд харах хэрэгтэй. Харин мэдрэгчтэй дэлгэц, 4К нягтаршил, алсын удирдлага зэрэг нь тийм ч чухал биш юм.
Таны бичлэгийг мэргэжлийн мэт харагдуулах хамгийн шилдэг долоон төрлийн камерыг танилцуулъя.
Энэ төрлийн камеруудаас одоогоор хамгийн хүчирхэг нь "GoPro" брэндийн HERO10 юм. Дээд зэргийн хурдтайгаас гадна хөнгөн, авсаархан, хамгийн сүүлийн үеийн "HyperSmooth 4.0" видео тогтворжуулагчтай гэдгээрээ ялгардаг. Ажлыг тань хөнгөвчлөх үүднээс HERO10 нь үүлэн сүлжээнд холбогджээ. Камераа цэнэглэмэгц бичлэг тань автоматаар үүлэн систем рүү шилжинэ гэсэн үг. Мөн 128 gb багтаамжтай “Lexar professional 1066x microSDXC UHS-I” карттай. Энэ карт нь хэдхэн хормын дотор зургуудыг тань хуулах болно.
DJI брэндийн “Pocket 2” нь халаасанд багтах хэмжээтэй, зөөврийн камер тул хаана ч авч явахад тохиромжтой. Бие жижиг ч бэлчээр том гэж хэлж болох энэхүү төхөөрөмжөөр 93 градусын өнцгөөр зураг авах боломжтой учраас маш уян хатан. DJI “Pocket 2” нь ердөө 116 грамм жинтэй аж. Дагалдан ирэх “DJI Matrix Stereo” микрофон нь дуу авиаг дөрвөн зүгт баримжаагаар мэдрэн хурааж, өндөр нягтралаар цацдаг.
AKASO брэндийн “Brave 4” үйлдлийн камер нь усан доор 30 м хүртэлх гүний даралтад бичлэг хийдгээрээ онцлог. Усны хамгаалалтай, бат бөх бүрхүүл нь ийм боломж олгодог байна. Шумбах горимд шилжсэн үедээ усан доорх дүрсийг илүү нягтаршилтай харагдуулдаг аж. Мөн WIFI түгээдэг тул утас, таблетаа холбоод л дэлхийн хаанаас ч контент, бичлэгээ цацна.
DJI “Action 2” нь өнөөг хүртэлх хамгийн хүчирхэг үйлдлийн камер хэвээр байна. Аялал зугаалгадаа, контент бэлдэхдээ, мэргэжлийн бичлэг хийхдээ гээд ямар ч үед авч явахад тохиромжтой. Авсаархан тул цүнхэнд тань тийм ч их зай эзлэхгүй. Гар чилэх асуудлаас таныг бүрэн чөлөөлнө. Резинэн оосроор нь толгойдоо зүүгээд, эргэн тойрныхоо ертөнцийг, амьдарлынхаа бүхий л хором мөчийг энэ камераар бичиж болох аж. 155 градусын өнцгөөр бичлэг хийх боломжтой.
Энэ үйлдлийн камер нь “Super 5.7K” нягтаршилтай, 360 градуст бичлэг хийх боломжтой, хиймэл оюун ухаанаар ажилладаг гэдгээрээ давуу талтай. Энэ нь хамгийн сайн зураг, бичлэгийг таниулж, тантай хамт засварлана.
MAX-ийн тусламжтайгаар та эргэн тойрны 360 градуст бичлэг хийж боломжтой. Мөн HERO горимоор нь энгийн видео хийж, гэрэл зураг авсан ч болно. Мэдрэгчтэй дэлгэцтэй тул камераа ашиглахад тун хялбар.
"ExproTrek" нь мэргэжлийн 4K нягтаршилтай 60fps-ын хурдтай бичлэг хийдэг. Энэ нь энгийн HD камеруудаас дөрөв дахин өндөр нягтралтай юм.
Долоон давхар шил, хэт ягаан туяаны хамгаалалт, IR шүүлтүүр бүхий линз нь өнгөний тархалт, алдааг засаж харагдуулдаг. Үүний дүнд ямар ч орчинд гайхалтай зураг, бичлэг хийж болно.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ