01,Oct 2023
| Нийтэлсэн Mar 25, 11:11 | СПОРТ
Азийн аварга шалгаруулах биатлоны тэмцээн Казахстан улсын Астана хотод энэ сарын 10-20-нд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай шигшээ багийн тамирчид оролцож, ОУХМ М.Должинсүрэн хоёр мөнгөн медаль хүртжээ. Энэ нь манай биатлоны түүхэн дэх анхны мөнгөн медаль аж. Тэрбээр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан 12.5, ойрын зайн 7.5 километрт өрсөлдсөн байна. Мөн М.Должинсүрэн, Д.Энхчимэг нар буухиа уралдаанаас хүрэл медаль хүртсэн юм. Ийнхүү манай тамирчид гурван медальтай эх орондоо ирлээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ