Бяслагтай, үхрийн махан лазанья шөл

| Нийтэлсэн Apr 6, 17:05 | Хоол, жор

Үзсэн : 400

Хавтгай гоймонг ашиглан, төрөл бүрийн амтат орцыг алаглуулан, давхарга маягаар урлан хийдэг энэ хоол Итали, Англиас гаралтай. Түүний сонгодог хэлбэрийг нь улаан лооль, бяслаггүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэгвэл энэ удаад бяслагтай, үхрийн махан лазанья ШӨЛ хэрхэн хийх аргыг хуваалцъя.

Бэлтгэх хугацаа:              20 минут

Хийх хугацаа:                   30 минут

Төрөл:                              Оройн хоол

Гарах  хэмжээ:                 4 хүнийх

Орц:

  • Үхрийн мах 350 гр
  • Том ногоон чинжүү 1 ширхэг ( жижиглэн хэрчинэ)
  • Дунд зэргийн сонгино 1 ширхэг ( жижиглэн хэрчинэ)
  • Саримс 2 хумс ( жижиглэн хэрчинэ)
  • Улаан лоолийн нухаш 2 лааз
  • Эрдэнэшиш 1 аяга
  • Нунтаг амтат чинжүү 1/2 хоолны халбага
  • Итали амтлагч 1 хоолны халбага
  • Спираль паста буюу гоймон 2 аяга
  • Бяслаг тал аяга (моцарелла, пармезан, рикотта аль нэгийг сонголтоор)
  • Яншуй, бууцай

Best-Lasagna-Soup_exps48529_TH132104D06_27_4bC_RMS-3

Хийх арга:

  1. Томхон саванд багавтар тос хийж, дунд зэргийн галаар үхрийн махаа сонгино, саримсын хамт шүүсийг нь ширгэтэл хуурна.
  2. Дээр нь ус нэмж давс, перецээр амтлан, хэдэн минут буцалгаарай.
  3. Дараа нь улаан лоолийн нухаш, нунтаг болон хэрчсэн амтат чинжүү, эрдэнэшишээ нэмнэ. Итали амтлагчаа энэ үед хийхээ санаарай.
  4. Эцэст нь гоймонгоо хийж, зөөлөн галаар 10-12 минут болтол нь чанана. Энэ хооронд үе үе хутгахаа мартуузай.
  5. Ингээд аягалахын өмнө үрж жижиглэсэн бяслагаар амталж, яншуй, бууцайн навчаар чимэглээрэй.

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол