Белла Хадид гоо сайхны мэс засал хийлгэсэндээ харамсдаг

| Нийтэлсэн Mar 20, 8:08 | Сонин хачин

Үзсэн : 284

 

293976
Палестин гаралтай загвар өмсөгч Белла Хадид өөрийн өвөрмөц дүр төрхийг өөрчлөн, хамартаа мэс засал хийлгэсэндээ харамсдаг тухайгаа мэдэгджээ.
Супер модель бүсгүй “14 настайдаа гоо сайхны мэс ажиллавар хийлгээгүй ч байсан болоосой” хэмээн  Америкийн “Vogue” сэтгүүлийн сүүлийн дугаарын нүүрэнд зураг авхуулах үеэрээ хэлжээ. Түүний ойр дотныхон нь болон загварын агентлагууд гадаад төрхийг бусадтай ялангуяа эгч, супермодел Жижи Хадидтай үргэлж харьцуулсаар ирсэнд сэтгэл дундуур явдаг аж.
Белла "Би эгчээсээ царай муутай, бас түүн шиг шаргал үстэй, сэтгэл татам биш байсан. Өөртөө итгэлгүй, сэтгэл гутралтай, хоолны дуршилгүй нэгэн байлаа. Гэсэн ч гоо сайхны мэс засалд орсноор бүх зүйл шийдэгдсэн гэж бодсон нь одоо эргээд бодоход харамсалтай санагдаж байна" хэмээжээ.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол