08,Dec 2023
| Нийтэлсэн Apr 11, 14:02 | Эрүүл мэнд
“Kinder” шоколаднаас үүдэлтэй салмонеллёз өвчний тохиолдол Англи, Герман, Франц, Бельги оронд бүртгэгдээд байна.
Салмонеллёз нь ходоодны хямрал, суулгах, халуурах, хэвлийгээр базалж өвдөх зэрэг шинж тэмдгээр илэрдэг бактерийн гаралтай гэдэсний цочмог халдварт өвчин юм. Энэхүү бактери нь одоогоор зөвхөн Бельгид үйлдвэрлэсэн амттанаас илрээд буй юм.
Бельгийн Люксембург мужийн төв Арлон дахь тус үйлдвэрээс гарсан бүх бүтээгдэхүүнийг эргүүлэн татахыг тус улсын Хүнсний аюулгүй байдлын байгууллага “Ferrero” группт даалгажээ. “Ferrero” группийн мэдээлснээр, хүнсний аюулгүй байдлын дүрэм, журмыг дагаж мөрдөж байгаа эсэхээ нотолж чадвал үйлдвэрээ дахин нээх зөвшөөрөл авах аж.
Эх сурвалж: BBC
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ