Балтын тэнгисийн орнуудын удирдагчид Украинд ирлээ

| Нийтэлсэн Apr 14, 12:12 | ДЭЛХИЙ

Үзсэн : 285

f3mwПольш болон Балтын тэнгисийн Латви, Литва, Эстони улсын удирдагчид дөрөвдүгээр сарын 13-нд Украинд ирж, Ерөнхийлөгч Зелинскийтэй уулзлаа. Уулзалтын үеэр тэд Украины талд байгаагаа илэрхийлжээ.

Үүний дараах хэвлэлийн бага хурлын үеэр Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда “Энэ бол дайн биш, терроризм. Бид зөвхөн дайны гэмт хэрэг үйлдсэн цэргүүдийг бус, тушаал өгсөн удирдлагуудад нь ч хариуцлага тооцох ёстой” гэлээ. Харин Латвийн Ерөнхийлөгч Эгилс Левиц “Украинд бүх төрлийн зэвсгээр туслах нь бидний үүрэг” хэмээсэн юм.

Эл айлчлалын талаар В.Зелинский “Украинтай мөр цэрэгцэн, хамтдаа байгаад баярлалаа. Эдгээр удирдагч үргэлж биднийг хамгаалж, манай талд байдаг” гэж хэлжээ.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол