03,Oct 2023
| Нийтэлсэн Mar 21, 9:09 | НИЙГЭМ
Түрээсийн орон сууцын эрэлт, хэрэгцээ жил ирэх тусам нэмэгдсээр буй. Залуу гэр бүлүүд, түр оршин суугаа иргэд, оюутнууд ихэвчлэн орон сууц түрээслэн амьдрах нь олонтоо. Орчин үеийн залуусын амьдралын хэмнэл, өөрийнхөөрөө амьдрах хэв маяг, замын түгжрэл, цаг завгүй байдал гээд олон хүчин зүйл үүнд нөлөөлдөг байна.
Өндөр хөгжилтэй улс орнуудын хувьд нийт өрхийн 30-аас дээш хувь нь түрээсийн орон сууцад амьдардаг гэсэн судалгаа бий. Тэгвэл Улаанбаатарт өнгөрсөн оны судалгаагаар 414 292 өрх, айл байгаагаас 10,3 хувь нь буюу нийт 42 600 өрх өөрийн эзэмшлийн сууцгүй, бусдын байр түрээслэн амьдарч байгаа аж.
Өндөр хөгжилтэй улс орнуудын хувьд нийт өрхийн 30-аас дээш хувь нь түрээсийн орон сууцад амьдардаг гэсэн судалгаа бий. Тэгвэл Улаанбаатарт өнгөрсөн оны судалгаагаар 414 292 өрх, айл байгаагаас 10.3 хувь нь буюу нийт 42 600 өрх өөрийн эзэмшлийн сууцгүй, бусдын байр түрээслэн амьдарч байгаа аж.
Түрээсийн орон сууцын эрэлт ийн нэмэгдэж буй энэ үед түрээслэгч, түрээслүүлэгч хоёрт үүсдэг гол асуудал нь санхүү. Орон сууцын эзэн өөрийн байрыг бусдад түрээслүүлээд төлбөрийг бөөнд нь буюу 6+1, эсвэл 3+1 нөхцөлөөр урьдчилж авах хүсэлтэй байдаг бол түрээслэгч төлбөрөө сар бүртээ төлөх сонирхолтой байдаг.
Тэгвэл түрээслэгч, түрээслүүлэгч хоёрын хооронд үүсдэг эл асуудлыг шийдвэрлэх санхүү-түрээсийн менежментийн үйлчилгээ цогцоор нь үзүүлэх “Рэнтпэй”-г танилцуулъя.
“Рэнтпэй” бол үл хөдлөх хөрөнгийн салбарт технологи, санхүүгийн үйлчилгээ, түрээсийн менежментийн цогц шийдэл, шинэ соёл, стандартыг нэвтрүүлж орон сууц түрээслэгч байрны эзэнд түрээслэгчийн өмнөөс төлбөрийг зургаан сараар бөөнд нь олгож, түрээслэгчээс нэг сарын урьдчилгаа төлбөр авч, үлдсэн төлбөрийг сар сард нь төлөх түрээсийн шинэ боломжийг санал болгож буй онлайн платформ юм.
“Рэнтпэй” санал болгож буй санхүүгийн үйлчилгээг авахын тулд та rentpay.mn вэб хуудас руу орж шинэ хэрэглэгчийн бүртгэл үүсгэж, үйлчилгээний эрхээ шалган, гэрээ байгуулаад хүссэн байршилдаа, хүссэн байраа сонгох боломжтой.
Рэнтпэй санхүүгийн үйлчилгээг авахын тулд та нийгмийн даатгалын шимтгэл төлдөг, эсвэл хувиараа хөдөлмөр эрхэлдэг байх шаардлагатай бөгөөд өөрийн орлогыг баталгаажуулан шалгаж, эрх үүссэн тохиолдолд “Рэнтпэй” үйлчилгээний нэг удаагийн хураамж төлөөд нэмэлт хүү, шимтгэлгүйгээр Түрээсийн менежментийн цогц үйлчилгээ авах боломжтой болно.
“Рэнтпэй” түрээсийн менежментийн мэргэжлийн үйлчилгээг авснаар түрээстэй холбоотой аливаа харилцааны стресст өртөхгүй, хүссэн байраа хялбараар олж, тухайн байрны бүх мэдээллийг онлайнаар үзэх, технологид суурилсан системийг хөгжүүлснээрээ давуу талтай юм байна.
“Рэнтпэй” үйлчилгээ нь түрээслүүлэгч талд ч мөн адил санхүүгийн болон түрээсийн менежментийн үйлчилгээ үзүүлэх бөгөөд таны үл хөдлөх хөрөнгийг 100 хувийн хөнгөлөлттэй орон сууцын даатгалд хамруулан, найдвартай түрээслэгч зуучлан, түрээсийн төлбөрийг зургаан сараар урьдчилан олгож, түрээстэй холбоотой бүх харилцааг мэргэжлийн төвшинд зохицуулах юм.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ