24,Sep 2023
| Нийтэлсэн Apr 26, 15:03 | Танин мэдэхүй
Байгалийн түүхийн музейнхэн шинэчлэн дэглэсэн “Дунд төрмөлийн эрин” танхимаа нөгөөдөр нээх нь. Тус музейнхэн үйлчилгээгээ сайжруулан, үзэгчдэд таатай орчин бүрдүүлж, үзмэрүүдээ он цагийн дарааллаар нь шинэлэг арга барилаар дэглэх томоохон ажил эхлүүлээд буй. Тэд эхний ээлжид “Дунд төрмөлийн эрин” танхимыг шинэчилж, үзэгчдэд толилуулахад ийнхүү бэлэн болгожээ.
Дунд төрмөлийн эрин нь одоогоос 252-66 жилийн тэртээх он цаг аж. Тэр үед үлэг гүрвэлүүд ноёрхож байв. Тус танхимд байгалийн түүхийн ховор олдворууд болох Т-Батаар, Протоцератопс тэргүүтэй үлэг гүрвэлүүдийн яс, чулуужсан өндөгний үүр гээд дунд төрмөлийн эринд хамаарах амьтан, ургамлын сонирхолтой үзмэрүүд бий гэнэ.
Тус музей нь одоогоор мягмар, лхагва гарагт амардаг бөгөөд ирэх сарын 15-наас зуны цагийн хуваарьт шилжиж, өдөр бүр ажиллуулах юм байна. Музейг гэр бүлээрээ үзвэл 10 000, том хүн 9000, 1-16 насныхан болон ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үнэ төлбөргүй үйлчилнэ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ