03,Oct 2023
| Нийтэлсэн Apr 1, 14:02 | ДЭЛХИЙ
Хонконгт "КОВИД-19"-ийн улмаас нэг өдөрт дунджаар 200 орчим хүн нас барж байгаа тухай харамсалтай мэдээ гарчээ. Энэ нь шарил хадгалах газруудад ачаалал үүсгэн, авсны хомстолд ороход хүрчээ.
Иймд байгаль орчинд ээлтэй картон цаасан авс үйлдвэрлэж эхэлсэн байна.
“LifeArt Asia” компани дахин боловсруулсан модон эслэгээр хийсэн картон авс үйлдвэрлэдэг аж. Хонконгийн өмнөд дүүрэг болох Абердинд байрлалтай энэхүү үйлдвэр нь өдөрт 50 хүртэлх авс үйлдвэрлэх боломжтой гэнэ.
Компанийн мэдэгдсэнээр чандарлах явцад цаасан хайрцаг нь мод, эсвэл ийм төрлийн орлуулагчтай харьцуулахад 87 хувиар бага хүлэмжийн хий ялгаруулдаг аж. “LifeArt” авс нь ойролцоогоор 10.5 кг жинтэй бөгөөд 200 кг хүртэл даацтай гэнэ.
Эх сурвалж: Insider.com
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ