Байгаль орчны 20 тусгай зөвшөөрлийг цахимжууллаа

| Нийтэлсэн Apr 15, 16:04 | НИЙГЭМ

Үзсэн : 300

Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, хүртээмжтэй болгох, тусгай зөвшөөрлийн хүсэлтийн мэдээллийг нэгдсэн санд төвлөрүүлэх зорилгоор БОАЖЯ-наас олгодог дараах үйлчилгээг цахимжуулах болжээ. Үүнд:

- Aмьтан болон амьтны гаралтай түүхий эд, зүйлийг гадаадад гаргах, гадаадаас оруулах  

- Ан агнах тусгай зөвшөөрөл

- Ан амьтны мэргэжлийн байгууллагын эрх

- Зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсад худалдаалах тухай конвенцийн зөвшөөрөл

- Байгалийн ховор ургамал түүж бэлтгэх

- Нэн ховор ургамлыг судалгаа шинжилгээний зориулалтаар түүх, гадаадад гаргах

- Ургамал, тэдгээрийн гаралтай эд, зүйлийг гадаадад гаргах

- Ургамлын мэргэжлийн байгууллагын эрх олгох

- Ургамлын гаралтай түүхий эд, ойн дагалт баялгийг гадаадаас оруулах зөвшөөрөл

- Усны мэргэжлийн байгууллагын эрх олгох, сунгах, цуцлах

- Газар ашиглах эрхийн хугацаа сунгах

- Байгаль орчинд нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх олгох

- Газрын хэвлийн нөхөн сэргээлт болон байгаль орчны аудит хийх эрх бүхий мэргэжлийн байгууллагын эрх олгох

- Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах зөвшөөрөл

- Аюултай хог хаягдал экспортлох

- Байгаль орчны аудит хийх эрх бүхий мэргэжлийн байгууллагын эрх авах

- Тусгай хамгаалалттай газар ашиглах зөвшөөрөл

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол