24,Sep 2023
| Нийтэлсэн Mar 17, 10:10 | Танин мэдэхүй
Стратегийн бөмбөг тээгч “Торнадо Б-45” онгоц энэ өдөр анхны нислэгээ үйлджээ
- Өнөөдөр Ирландын тусгаар тогтнолын өдөр бөгөөд ирландчууд ивээгч гэгээнтэн Петрийн дурсгалыг тэмдэглэдэг ажээ.
- 1780 оны энэ өдөр генерал Жорж Вашингтон Америкийн армийн бүрэлдэхүүнд “Та бүхэн эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө нэг хүн мэт нэгдэн тэмцэх ёстой” хэмээсэн илгээлт хүргүүлжээ.
- 1921 онд III үндсэн хуулийн хүрээнд Польшийн Бүгд Найрамдах II улс байгуулагдсан аж.
- 1947 оны энэ өдөр стратегийн бөмбөг тээгч “Торнадо Б-45” онгоц анхны нислэгээ үйлджээ.
- 1959 онд Буддын шашны тэргүүн XIV далай лам Данзанжамц Түвдээс, Энэтхэг рүү дүрвэв.
- 1970 оны энэ өдөр Вьетнамын дайны үеэр Маи Лай тосгонд энгийн ардыг хөнөөсөн 14 офицерыг ялласан байна.
- 1991 онд Монгол Улсад скаутын хөдөлгөөн үүсжээ.
- 1992 онд Аргентины Буэнос-Айрес хотод байрлах Израилийн Элчин сайдын яамны гадна бөмбөг суурилуулсан машин дэлбэрчээ. Улмаар 29 хүн амиа алдан, 242 хүн шархдсан аж.
- 2003 оны энэ өдөр Иракийг чөлөөлөх цэргийн ажиллагаанд оролцох саналаас татгалзсан Английн Гадаад харилцаа, үндэстнүүдийн холбооны асуудал хариуцсан сайд Робин Кук нь өөрийн хүсэлтээр ажлаа өгчээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ