24,Sep 2023
| Нийтэлсэн May 3, 12:12 | Кино, жүжиг
Монголын Хүүхэлдэйн театрын хамт олон энэ сарын үзвэрийн хуваариа танилцуулжээ. Тэд “Улаан малгайт”, “Матрын нулимс”, “Одноос төрсөн ханхүү” жүжгийг энэ сарын 7, 8, 14, 15-нд тоглох аж. Улмаар “Долоон дэлбээт цэцэг”, “Нууцын эрэлд” жүжгийг 21, 22-нд толилуулах юм байна. Мөн эх, үрсийн баярыг угтаж, Оскар Уайльдын “Аз жаргалтай ханхүү”-г 28-31-нд тоглохоор төлөвлөжээ. Эл бүтээл нь аз жаргал гэж чухам юу болох, түүнийг хэрхэн мэдрэх тухай хараацайн адал явдлаар дамжуулан багачуудад ойлгуулах гэнэ. Тус жүжгийг харааны болон сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд ч үзэх боломжтой.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ