Автобус компаниудад жил бүр 50, 100 тэрбум төгрөг өгдөг ч үйлчилгээ нь бахь байдгаараа

| Нийтэлсэн Apr 14, 11:11 | НИЙГЭМ

Үзсэн : 292

62578d2e2756fc061a5d8d20Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хурлаар нийслэлийн Нийтийн тээврийн газар болон “Сити баз консалтинг” ХХК-тай байгуулсан гэрээний биелэлт, үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулах ажлын хэсэг тайлангаа танилцуулав.

Тус компани нь өдгөө 189 ажилчинтай бөгөөд эл гэрээний гол зорилго нь нийтийн тээврийн үйлчилгээний шугамын орлогыг нэмэгдүүлэх байсан ч автобус компаниудын орлого 2017 оноос хойш тасралтгүй буурчээ. Өөрөөр хэлбэл, гэрээгээр хүлээсэн үүргээ нэг ч удаа биелүүлээгүй гэнэ. Жишээлбэл, 2017 онд нийслэлийн нийтийн тээврийн орлого 50 тэрбум байсан бол:

2018 онд 43

2019 онд 36

2020 онд 27

2021 онд 25 тэрбум болж, 50 хувиар буурчээ.

Гэсэн атал нийслэлийн төсвөөс гарч буй зардал нэмэгдсээр ирснийг дээрх хурлаар шүүмжлэв. 2017 онд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниудад 50 тэрбум төгрөг олгосон бол 2021 онд энэ мөнгөн дүн 105 тэрбум болж өсжээ. 2015 оноос хойш гэхэд л 360 тэрбум төгрөгийг автобус компаниудад өгсөн байна.

Нийслэлийн Нийтийн тээврийн газраас “Сити баз консалтинг” компанитай байгуулсан гэрээгээ сар тутам дүгнэдэг ч хангалттай, бүрэн хангалттай гэж үнэлэгддэг байж. Гэвч үзүүлэлтийг дүгнэх дүрэм, журам байдаггүй. Шүүхийн шийдвэр нь дээрх гэрээг хууль бус, ашиг сонирхол, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн байна гэж гарсан ч одоог хүртэл гэрээг үргэлжлүүлж буй талаар албаныхан ярилаа. Тус компанитай гэрээ байгуулсан цагаас эхлэн 17.1 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөс өгсөн гэнэ. Ийн жил бүр 3-4 тэрбум төгрөг авдаг хэрнээ төсвийн орлогыг сайжруулах үүргээ биелүүлээгүй тул гэрээг нь цуцлах саналыг ажлын хэсгээс гаргалаа.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол