08,Dec 2023
| Нийтэлсэн Mar 16, 7:07 | НИЙГЭМ
Австрали, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд тус улсаас монголчуудад нэгэн таатай мэдээ дуулгалаа. Учир нь юу вэ гэвэл, Австрали улс Working holiday visa буюу амрангаа, ажиллах боломжтой визээ монголчуудад олгох болсноо мэдээлэв. Энэхүү 417 дугаар дэд ангиллын виз нь аялагчдыг урт хугацаагаар амрангаа, ажиллаж, аяллаа санхүүжүүлэх боломж олгодгоороо давуу талтай аж.
Working holiday visa-г 18-30 насныханд олгох журамтай. Гэхдээ зарим улс, орны иргэдэд дээд хязгаарыг 35 нас гэж журамласан бөгөөд үүнд нь Монгол ч багтжээ. Уг визээр зорчихоор хүсэлт нь баталгаажсан иргэд Австралид 12 хүртэлх сараар амарч, ажиллах эрхтэй аж. Өмнө нь уг ангиллын визээр зорчиж байгаагүй хүмүүс үүнд хамрагдахыг анхаарна уу.
Цар тахлын улмаас тус улс амрангаа, ажиллах визийн мэдүүлгийг шийдвэрлэхэд хугацаа алдсан ч хил, гаалийн асуудал нь цэгцэрснээр 2021 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хойших бүх өргөдлийн 90 хувийг эцэслэжээ. Өдгөө визийн мэдүүлгийг 18 хоногт шийдвэрлэж буй юм байна.
Амрангаа, ажиллах визээр тус улсад зорчсон иргэд тэнд тодорхой хугацаанд ажилласан байх зэрэг зарим шалгуурыг хангах ёстой. Энэ мэт дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Монгол дахь Австралийн ЭСЯ болон Улаанбаатарт байрлалтай Австрали улсын визийн мэдүүлэг хүлээн авах төвд хандаарай.
Австрали нь паспортод визийн тэмдэглэгээ хийдэггүй тул ImmiAccount ашиглан, цахимаар мэдүүлэг хүлээн авах, үүнтэй холбоотой бусад мэдээллийг https://www.homeaffairs.gov.au/trav/visa/immi болон www.border.gov.au хаягаар орж үзнэ үү.
Монголчууд Австрали руу дараах ангиллын визийн өргөдлийг цахимаар гаргах боломжтой. Үүнд:
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ