10,Jun 2023
| Нийтэлсэн Apr 7, 10:10 | ДЭЛХИЙ
Австралийн нутаг дэвсгэрээс 1960-1980 онд олдсон, 42 000 жилийн өмнө амьдарч байсан эртний хүмүүсийн олдворуудыг дахин булшлах шийдвэрийг тус улсын Засгийн газар гаргажээ. Эдгээрийн дунд Австралийн түүхийг бүрмөсөн өөрчилсөн мангочуудын олдворууд байгаа аж. Манго болон Вилландра нуурын ойролцоо олдсон энэхүү 108 олдвор нь дэлхий даяар тархаж, гээгдсээр 2017 оноос Австрали буцаан татжээ.
Гэхдээ дээрх шийдвэрт нутгийн уугуул иргэдийн санал, бодлыг сонсоогүй хэмээн гомдол ч гаргаад амжжээ.
Эдгээр эртний олдворуудыг Канбэрра хотод байдаг Австралийн их сургуульд хадгалж буй юм. Ирэх саруудад олдворуудыг Австрали даяар нийт 26 цэцэрлэгт хүрээлэнд тараан, дахин булшлах юм байна.
42 000 жилийн өмнө амьдарч байсан эртний хүмүүсийн олдвор олдсон газар
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ
Nara - [66.181.161.44]
1 жилийн өмнө
Australiad mongolchud baisim bhdaaa?
Хариулах