08,Dec 2023
| Нийтэлсэн Apr 6, 10:10 | СПОРТ
Европын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг хамгийн нэр хүндтэй тэмцээн болох аваргуудын лигийн 2021-2022 оны шинэ улирлын шөвгийн наймын тоглолтууд эхэллээ. Уг шатанд Английн “Манчестер Сити”, “Ливерпүүл”, “Челси” Испанийн “Реал Мадрид”, “Атлетико Мадрид”, “Виллареал”, Германы “Байерн Мюнхэн” Португалийн “Бенфика” баг шалгараад байгаа юм.
Өнгөрсөн шөнө “Манчестер Сити” - “Атлетико Мадрид” багын тоглолтод К.Дэ Бройны ганц гоолын ачаар “Манчестер Сити” ялсан бол “Ливерпүүл” - “Бенфика”-гийн тоглолт харьцангуй гоол "арвин" болж, “Хотон шувууд” өрсөлдөгчөө 3:1 харьцаатай буулган авсан юм.
Өнөө шөнө эл шатны үлдсэн тоглолтууд “Челси” - “Реал Мадрид” болон “Виллареал” - “Байерн Мюнхэн” багийн хооронд болох юм.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ