30,Sep 2023
| Нийтэлсэн Apr 5, 15:03 | Эрүүл мэнд
"Омега-3", Д аминдэмийг тогтмол хэрэглэснээр үе мөч, ясны бат бөх байдлыг сайжран, зүрхний үйл ажиллагааг дэмждэг. Үүнээс гадна аутоиммуны төрлийн өвчнүүдийг ч эдгээдэг болохыг тогтоожээ.
Америкийн Ревматологийн коллежийн багийнхны хийсэн судалгаагаар "Омега-3", Д аминдэмийг таван жилийн хугацаанд тогмол хэрэглэсэн хүмүүс дээрх өвчнөөр өвчлөх нь 25-30 хувиар буурсан байжээ. Дархлааны систем "сөрөг" урвал үзүүлэн эд, эрхтэн рүүгээ дайрч өвчлүүлэхийг аутоиммуны өвчин гэдэг. Ийм 100 гаруй төрлийн өвчин байдгаас хамгийн түгээмэл нь чонон хөрвөс, хайрст үлд, ревматоид, цистит, шархлаат колид, далайн өвчин, цөсний I хатуурал гэнэ. Нэг ёсондоо биеийн дархлаа унаснаас үүдэлтэй өвчнүүд эл ангилалд багтана.
Ревматологийн коллежийн багийнхан 25 мянга гаруй хүнд дээрх судалгааг явуулахдаа тэднийг дөрвөн бүлэгт хуваан, таван жил гаруйн хугацаанд ажиглажээ.
Эхний бүлэгт: "Омега-3", Д аминдэм-плацебо (ямар нэгэн эмчилгээний үйлчилгээгүй, хоосон капсул гэсэн үг. Өвчтөнүүдэд сайн хэмээн итгүүлэн үнэмшүүлэх замаар энэ аргыг хэрэглэдэг)
Хоёр дахь бүлэгт: "Омега-3" 1000 мг/Д аминдэм 2000 ОУН
Гурав дахь бүлэг: "Омега-3"-плацебо, Д аминдэм 2000 ОУН
Дөрөв дэх бүлэг: "Омега-3" 1000 мг, Д аминдэмийн плацебог өдөр бүр өгч байсан гэнэ.
Судалгааны үр дүнгээр хайрст үлд, чонон хөрвөс зэрэг “аутоиммун” өвчтэй хүмүүс эдгээр хүнсний нэмэлтийг хэрэглэснээр дахих эрсдлийг 30 хүртэл хувиар бууруулсан байна. Гэхдээ үр дүн нь тууштай хэрэглэсний дараа гардаг болохыг судлаачид зөвлөжээ.
Эх сурвалж: Marthastewart
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ