Аутизм, тархины саажилттай хүүхдэд зориулсан цэцэрлэг нээнэ

| Нийтэлсэн Apr 14, 18:06 | Бусад

Үзсэн : 1034 10

ALC-Classroom

Аутизм, тархины саажилт, даунтай хүүхдүүдэд тусгайлан зориулсан цэцэрлэг, сэргээн засах төвийн хүртээмж Монголд нэлээд тааруу. Хүмүүсийн хамгийн сайн мэддэг нь сувиллын 10 болон 186 дугаар цэцэрлэг л гэж бий. Тэгвэл аутизм, тархины саажилт, даунтай хүүхдүүдийг хүлээн авах “Open heart” цогц хөтөлбөр, орчин бүхий цэцэрлэгийг ирэх тавдугаар сард нээх аж. Тус цэцэрлэгийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай 186 дугаар цэцэрлэгчийн эрхлэгч асан Г.Буянжаргалын санаачилгаар барьжээ.

Хан-Уул дүүргийн 19 дүгээр үйлчилгээний төвд байрлалтай тус цэцэрлэг тавдугаар сарын 1-нээс хүүхдүүдээ бүртгэж эхлэх аж. Дээрх төрлийн хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүд нь тусгайлсан анхаарал шаарддаг тул эхний ээлжид 40 хүүхэд л хүлээн авах бололцоотой гэнэ.

Аутизмтай хүүхэдтэй эцэг, эхчүүдэд тулгардаг нэг асуудал нь хэл заслын мэргэжлийн төв, тэр дундаа мэргэжлийн багш дутагдалтайн улмаас хүүхдээ хамруулж чаддаггүй. Тэгвэл “Open heart” цэцэрлэгт мэргэжлийн багш нар хэл, хөдөлгөөн, ахуй заслын хичээл орох бөгөөд богино хугацааны сургалт ч явуулж болохоор давуу талтай аж.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
  • Нараа - [202.9.47.46]

    1 жилийн өмнө

    Яаж бүртгүүлэх вэ

    Хариулах
    Love
    Cry
    Anger
    laughing
    thinking
    confused
  • Туул - [202.9.40.96]

    1 жилийн өмнө

    4 настай охиноо явуулмаар бна

    Хариулах
    Love
    Cry
    Anger
    laughing
    thinking
    confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол