Аутизм бол өвчин биш

| Нийтэлсэн Apr 2, 14:02 | Эрүүл мэнд

Үзсэн : 568

Олон улсад жил бүрийн энэ өдрийг аутизмын талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх зорилгоор тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ нь өвчин биш. Харин бусадтай харилцах, нийгмийн харилцаанд орох, мэдээллийг хүлээн авч ойлгох чадварт нөлөөлдөг насан туршийн өргөн хүрээний эмгэг юм. Аутизмын хүрээний эмгэгийн (АХЭ) шалтгааныг одоо хэр нь тайлаагүй бөгөөд тархины үйл ажиллагааны тодорхой нэг саатлаас үүдэлтэй гэдэгт эрдэмтэд санал нэгдэж, судалгаа, шинжилгээ хийсээр байгаа аж. Шалтгаан нь тодорхойгүй тул эмчлэх, эдгээх, засах, хэвийн болгох гэсэн ойлголт хараахан байхгүй. Тархины үйл ажиллагаанд нөлөөлдөг, биологийн шалтгаантай эмгэг учраас аутизмтай хүн насан туршдаа тийм хэвээр амьдардаг.

heart-and-puzzle-pieces-autism-thumb

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар 68 хүүхэд тутмын нэг нь аутизмаар оношлогддог бөгөөд хөвгүүд охидоос дөрөв дахин олон байна.

Уг эмгэгийн шинж тэмдэг хүүхэд бүрт харилцан адилгүй илэрдэг тул аутизмыг оношлоход амаргүй. Анхны шинж тэмдэг нь 6-8 сартайд нь ажиглагддаг ч 2-3 насанд нь бүрэн оношилж болно. Хүүхдийг эрт оношлон, багаас нь терапи засалд хамруулахад эмчилгээний үр дүн сайн байдаг аж.

Шинж тэмдгүүд нь:
⦁ Хэлд орохгүй байх
⦁ Өвөрмөц үйлдэл хийх (нүдний булангаар харах, өлмий дээрээ явах г.м)
⦁ Хүний нүд рүү эгцэлж харахгүй байх
⦁ Зөвхөн өөрийн хүссэн зүйлсийг сонирхох
⦁ Хооллолт хэвийн биш байх /(хэт их идэх, эсвэл зөвхөн нэг төрлийн хоол идэх г.м)
⦁ Нэрээр нь дуудахад харахгүй байх
⦁ Олон хүнтэй орчинд тавгүйцэх
⦁ Давтсан хөдөлгөөн хийх (гараа сэгсрэх, дороо эргэх г.м)
⦁ Өвдөлт бага мэдрэх
⦁ Нойрны хямралтай байх

Дэлхий даяар аутизмын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой сургалт болон бусад үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын турш зохион байгуулдаг.
Монгол Улсын хэмжээнд аутизмтай хүмүүсийн талаарх нарийвчилсан тоо, судалгаа байдаггүй ч тус чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, холбоодын мэдээлснээр 200 гаруй хүүхэд лав байдаг аж.

 

Эх сурвалж: Wikipedia, Autism.mn

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол