Өнөөдөр олон улсын "Аутизмыг таниулах өдөр" тохиож байна

| Нийтэлсэн Apr 2, 0:12 | Эрүүл мэнд

Үзсэн : 446

ЭНЭ ӨДӨР ТҮҮХЭНД:

- Аутизмын хүрээний эмгэгийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-нд "Аутизмыг таниулах өдөр"-ийг тэмдэглэдэг. Эл өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2007 оны арваннэгдүгээр сарын 1-нд баталснаар дэлхийн хэмжээнд тэмдэглэж эхэлжээ.

- 1800 оны энэ өдөр Германы хөгжмийн зохиолч Людвиг ван Битховен Вьенна хотод анхны симфонио үзэгчдэд хүргэв.

- 1900 оны энэ өдөр АНУ-ын Конгресс хэлэлцэн, Пуэрто Риког хязгаарлагдмал эрхтэй автономит муж болгожээ.
- 1902 оны энэ өдөр АНУ-ын Лос Анжелес хотод бүтэн цагаар ажилладаг анхны кино театрыг нээжээ.

theatre-770x400
- 1911 оны энэ өдөр Австралийн Үндэсний статистикийн хороо хүн амын тооллогыг анх удаа зохион байгуулав.
- 1912 оны энэ өдөр Титаник хөлөг онгоц туршилтын аяллаа эхлүүлжээ.

side-view-of-the-titanic-at-the-docks-in-belfast-1912-149-p
- 1972 оны энэ өдөр жүжигчин Чарли Чаплинг 1950-иад оноос эхлэн коммнунист үзэл суртал бүхий "Улаан айдас" бүлэглэлд элссэн болохыг тогтоосон байна.
- 1973 оны энэ өдөр дэлхийд анх удаа компьютерт суурилсан хуулийн "ЛексисНексис" хайлтын үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэв.
- 1979 оны энэ өдөр ЗХУ-ын Биологийн судалгааны хүрээлэн санаандгүй антраксын хорт хийг алдсаны улмаас 66  төрлийн амьтан, ургамлын зүйлийг устгажээ.
- 2015 оны энэ өдөр Кенийн Гариссагийн их сургуульд буутай этгээд гал нээж, 148 хүний аминд хүрч, 79 хүнийг шархдуулжээ.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол