Путин ОХУ Австри Канцлер дайн Украин
03,Oct 2023
| Нийтэлсэн Apr 12, 10:10 | ДЭЛХИЙ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Австрийн Канцлер Карл Нэхаммертай өчигдөр биечлэн уулзжээ. Тэд Москвагаас холгүй, Ново-Огарёво тосгонд үзэл, бодлоо солилцсон юм.
Австрийн удирдагчийн хэлснээр, уулзалтыг маш ширүүн уур амьсгалтай8 таагүй боллоо хэмээн дүгнэлээ. Түүний хувьд үүнээс өмнө Украины Буча хотод очиж, Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзаж, нөхцөл, байдлыг харчихаад ирсэн аж.
Карл Нэхаммер уулзалтын дараа ийн хэлжээ:
“Мэдээж түүний үзэл, бодлыг шууд өөрчлөх боломжгүй зүйл. Манай улс цэргийн тусламжийг аль ч талд үзүүлэхгүй ч бид Европт дайн болох ёсгүй гэж бодож байна. Түүнтэй утсаар ярьснаас уулзаж, нүдийг нь харах чухал. Хүний нүд их юм “хэлдэг” шүү дээ. Би түүнд дайн зогсоо гэж хэлээгүй. Харин түүнд ямар хор уршигтай байгааг нь баримттай харуулсан. Олон уулзалтын дараа Ерөнхийлөгч Путиныг үзэл, бодлоо өөрчилнө гэж найдаж байна” Канцлер Карл Нэхаммер
Түүнчлэн Путинээс энгийн ард иргэдийг ус болон хүнсний нөөцөөр хангаж, чөлөөт, аюулгүй коридор гаргаж өгөхийг хүссэн байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ