“Аспирин”хүүхдийн элэг, тархийг гэмтээх аюултай

| Нийтэлсэн Mar 14, 4:04 | Эрүүл мэнд

Үзсэн : 536

bottle-of-aspirin

Монголчууд эм уух биш, идэх донтой болсон гэхэд хэтрүүлсэн болохгүй. Энэ нь тун нь таарвал эм, хэтэрвэл хор болдгийг мэддэггүйтэй холбоотой. Нийтээрээ эмийг “сүсгээрээ” шахам хүртдэг болсон энэ үед бид эмийн зохистой хэрэглээг хэвшүүлэх үүднээс монголчуудын өргөн хэрэглэдэг эм, эмийн бүтээгдэхүүнүүдийн үйлчлэл, хор хөнөөлийн талаар цувралаар хүргэж байна.

Манайхны хамгийн өргөн хэрэглэдэг эмийн нэг нь“Аспирин 81”, “Аспирин 100” юм. “Ковид-19”-тэй тэмцсэн сүүлийн хоёр жилд дээрх эмийн борлуулалт өмнөхөөсөө бүр хэд дахин ихэссэн тухай “Дакалфарм”-ын ахлах эм зүйч  Г. Эрдэнэчимэг ярилаа.

Тэгвэл “Аспирингэж юу вэ?

Аспирины үндсэн бүрдүүлэгч нь салицилат. Энэ нь хүнийбиед эх өвдөлт, үрэвслийг үүсгэдэг бодисыгбууруулах үйлчилгээтэй аж. Манай эмийн зах зээлд “Аспирин”-ийг 81, 100, 500 мг-тай худалдаалдаг.Зүрхний шигдээс, цус өтгөрөх, цусны даралт ихсэх, судасны бөглөрөл,доголдол үүсэхээс  урьдчилан сэргийлэх зорилгоор уг эмийг хэрэглэнэ. Харин сүүлийн үед “Аспирин”-ийг коронавирус туссан болгон уух ёстой гээд ойлгочихсон. Ингэхдээ хувь хүнээс гарал үүслийн тодорхой бичиггүй, баталгаагүй эм дур мэдэн авч хэрэглэх нь ихэсжээ.

Хэрэглэхээс өмнө “түр зогс”

9954735f202519dc

  • Хэрэв та цус алдах эмгэгтэй,ходоод,гэдэсний хурцшархлаатай, үрэвслийн эсрэг стероид бус, эмийн харшилтай бол хэрэглэж болохгүй.
  • Жирэмсний эхний болон сүүлийн гурван сард хэрэглэхгүй.
  • Салхин цэцэгтсэн, халуурч байгаа, эсвэл ханиад,томуутай хүүхдэд уулгахгүй.
  • Бага насны хүүхдэд өгөхгүй. Учир нь салицилат нь хүүхдэд маш ноцтой хөнөөл учруулж болзошгүй. Зарим тохиолдолд элэг болон тархийг гэмтээн, үхэлд ч хүргэх аюултай.
  • Хөхүүл үед эхийн сүүгээр дамжин хүүхдэд гаж нөлөө үүсгэх аюултай тул хэрэглэхгүй.

Заавал эмчээс асуух заалт

  • Гуурсан хоолойн багтраа, улирлын чанартай харшил
  • Ходоод өвддөг, шархтай
  • Элэгний өвчин, В, С вирус
  • Бөөрний өвчин
  • Цус алдалт, цусны бүлэгнэлтийн эмгэг
  • Тулай өвчинтэй бол
  • Зүрхний дутагдал бусад зүрхний өвчин

Зөв хэрэглээ

“Аспирин”-ийг эмчийн бичиж өгсөн жор, шошгон дээрх заавартай танилцсаны дараа хэрэглээрэй. Ингэхдээ:

  • Заасан хэмжээнээс хэтрүүлж, эсвэл багадуулж, уух хугацаагаа сунгаж огт болохгүй. Цаг цагт нь уух.
  • Ходоод өвддөг бол хоолтой хамт хэрэглэнэ.
  • “Аспирин” ууж байхдаа архи хэрэглэж болохгүй. Ходоодноос цус алдах аюултай.
  • Хэрэв та зүрхний шигдээс, цус харвалтаас сэргийлэхийн тулд энэ эмийг хэрэглэж байгаа бол “Ибупрофен”-тай хамт ууж болохгүй нь. “Ибупрофен” нь эмийг үр нөлөөгүй болгодог байна. Зайлшгүй хоёуланг нь хэрэглэх шаардлагатай бол эмчээсээ тун хоорондын зайг асуугаарай.
  • Ханиад, харшил,өвдөлт намдаах эм хэрэглэхээсээ өмнө мөн эмч, эмзүйчээсасууна. Учир нь дээрх төрлийн эмүүд нь “Аспирин”-ий найрлагатай байдаг тул тун хэтрэх аюултай.

Шахмал эмийг залгихаас өмнө зажилж байх ёстой. Харин капсултай, эсвэл гадуураа бүрхүүлтэй эмийг задалж, буталж уухыг хориглоно. Эдгээр нь таны ходоодыг хамгаалах зориулалттай байдаг.

Хэрэв мэс засал хийлгэхээр бол “Аспирин” ууж байгаагаа эмчдээ урьдчилан мэдэгдээрэй. Учир нь хагалгаанаасхэд хоногийн өмнөөс зогсоох шаардлагатай .

Ямар ч эмийг нарны тусгал, чийг нэвтрэхгүй, хүүхдийн гар хүрэхгүй газар зориулалтын хайрцганд хадгалахаа мэднэ биз дээ.

Эмийг цагтаа уухаа мартсан бол санасан дороо ууж болох ч харин дараагийн хуваарьт тунгаа авах цаг ойртсон бол алгасаарай.

Дураараа хэрэглэх, хэтрүүлэх нь ийм аюултай

“Аспирин”-ий тун ихэдвэл ходоод өвдөх, бөөлжих, суулгах, хараа, сонсголын бэрхшээлтэй болох, амьсгалын хэм алдагдах, толгой эргэх зэрэг шинж тэмдэг илрэх аж. Цаашлаад бөөрөнд чулуу үүсгэх, элэг өвтгөх ч аюултай.

Жирэмсэн үед бага сартайд “Аспирин” хэрэглэвэл зулбах эрсдэлтэй. Хожуу сард дутуу төрөх, эх, ураг цус алдах эрсдэлтэй.

Цөөн тохиолдолд чонон хөрвөс гарах, амьсгалахад хэцүү болж нүүр, уруул, хэл, хоолой хавагнах гаж нөлөө гардаг. Ийм шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн тусламж яаралтай авахыг зөвлөсөн байна.

Түүнчлэн чих шуугих, толгой эргэх, таталт өгөх, амьсгал давчдах, дотор муухайрах, бөөлжих, ходоод цанхайж өвдөх, цустай бөөлжих, кофены шаар шиг зүйл амнаас тань гарч байвал даруйхан эмийн хэрэглээгээ зогсоон, эмнэлэгт очоорой.

Эх сурвалж: https://www.drugs.com/aspirin.html

 “Дакал фарм”-ын ахлах эм зүйч Г.Эрдэнэчимэг                     

Э.Номин-Эрдэнэ

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол