Архи, химийн бодисын хавсарсан шок ихсэж байна гэв

| Нийтэлсэн Mar 22, 9:09 | Сэтгэцийн эрүүл мэнд

Үзсэн : 406

57154308_412755356218019_1038995684604248064_n

Дэлхийд жил бүр гурван сая хүн архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барж байгааг ДЭМБ-ынхан анхааруулсаар буй. Энэ нь нэг минут тутамд зургаан хүн эндэж буй үзүүлэлт юм байна. Тэгвэл манайд архи, согтууруулах ундааны хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэж, эдүгээ насанд хүрсэн нэг хүний жилийн “хэрэглээнд” 53 орчим литр спирт ногдож байгааг Үндэсний статистикийн хорооны судалгаанаас харж болно.

Согтууруулах ундааны хэрэглээ ийн нэмэгдсэнтэй холбоотойгоор иргэд сүүлийн үед хордлогод орж амь нас, эрүүл мэндээрээ хохирох нь олширсныг Цэргийн төв эмнэлгийн Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвийн дарга Т.Өлзийсайхан хэллээ. Тэрбээр “Манайх жилд дунджаар эмийн болон химийн бодисын хордлогод өртсөн 800-1000 хүнд үйлчилдэг. Үүний 5-10 хувь нь архины гүн хордлогод өртсөний дээр химийн бусад бодист давхар хордсон байдаг. Өөрөөр хэлбэл, архи, химийн бодисын хавсарсан гүн хордлоготой буюу манайхны хэлдгээр маш хүнд шокын тоо нэмэгдэж байна. Энэ нь иргэд архи уусан үедээ спиртийн төрлийн ахуйн хэрэглээний бодис, бусад эм хэтрүүлэн хэрэглэж буйтай холбоотой” гэсэн юм.

download

Тэгвэл нийслэлийн Түргэн тусламжийн төвд өдөрт 1000-1200 дуудлага иргэдээс ирүүлдэг бөгөөд үүний 40-50 хувьд нь архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас тусламж, үйлчилгээ, зөвлөгөө авдаг байна. Мөн архи, согтууруулах ундаа олон хоног, сараар тасралтгүй хэрэглэснээс үүдэн гүн хордлогод орсон, хий "юм" харах гэх мэт солиоролд автсан хүмүүс Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хандах нь ихэсжээ. Тодруулбал, тус төвд жилд 2000 орчим хүн хэвтэн эмчлүүлдгийн 40 орчим хувь нь ийм шалтгаанаар ханддагийг албаныхан хэлж байна.   

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол