“Ариун хаврын тахилга” этно балет толилуулна

| Нийтэлсэн Apr 20, 15:03 | Кино, жүжиг

Үзсэн : 256

11050133_866338456759926_2458622135832616190_o

Нийслэлийн "Улаанбаатар" театрын уран бүтээлчид дэлхийн бүжгийн өдрийг тохиолдуулан “Ариун хаврын тахилга” этно балетыг энэ сарын 29-нд толилуулахаар бэлтгэж буй. Алдарт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинскийн эл бүтээлийг үндэсний хөгжимд хөрвүүлэн найруулж, монгол бүжгийн уламжлалыг модерн бүжигтэй хослуулан шинээр дэглэн, анх 2015 онд олны хүртээл болгосон юм. Бүжгийг Гавьяат жүжигчин Д.Энхгэрэл дэглэж, хөгжмийн зохиолч, найруулагчаар Х.Алтангэрэл ажиллажээ. Мөн Буриадын Төрийн шагналт Олег Юмов найруулж, “Улаанбаатар” театрын “Хангарьд” үндэсний найрал хөгжимчид болон уран бүтээлчид оролцох юм.   

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол