30,Sep 2023
| Нийтэлсэн Apr 28, 18:06 | Эдийн засаг
Арилжааны банкууд иргэдэд зээл олгохдоо нэг хувийн шимтгэл авдаг нь үндэслэлгүй болохыг хуульчид гурван удаагийн шүүх хурлын явцад баталгаажуулсан байна. Тодруулбал, хуульчид банкуудын уг журмын талаар судалж, шүүхэд гомдол гаргасан бөгөөд эцэст нь хууль бус болохыг нь баталжээ.
Гэвч арилжааны банкууд одоо болтол зээл судалсны нэг хувийн шимтгэлээ авсан хэвээр буй тул хуульчид нэгдэж, Монголбанканд шаардлага хүргүүлэн, хуулиас давсан эл журмаа өөрчлөхийг хүслээ. Учир нь төв банкныхан зээлийн шимтгэл авч болно гэсэн журмыг хэдэн жилийн өмнө гаргасан юм байна. Тиймээс хуулийн дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлж, банкуудад хяналт тавихыг хуульчид шаардаж буй нь энэ аж.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ