24,Sep 2023
| Нийтэлсэн Apr 1, 9:09 | Танин мэдэхүй
- 527 оны энэ өдөр Дорнод Вей улсын эзэн хаан Шиамингийн охин Ху гүнж хаан ширээнд сууснаар Хятадын анхны эмэгтэй хатан хаан болжээ.
- 1282 оны энэ өдөр Монголын Ил хаант улсын хаан Абага таалал төгссөн байна.
- 1867 оны энэ өдөр Сингапур арал Британийн колони болов.
- 1891 оны энэ өдөр дэлхийн бохины зах зээлд тэргүүлэгч "Wrigley" компани АНУ-ын Иллиной мужийн Чикаго хотод байгуулагджээ.
- 1917 оны энэ өдөр "Доктор Хэн" киног хамтран зохиолцсон Сидней Ньюман мэндэлжээ.
- 1924 оны энэ өдөр Канадын нисэх хүчинг байгуулав.
- 1933 оны энэ өдөр Германы Нацист намын тушаалаар тус улсад үйл ажиллагаа эрхэлдэг еврей эзэнтэй бизнесийн байгууллагуудыг хааж, орлогыг нь хураасан байна.
- 1961 оны энэ өдөр "Авьяаслаг Британичууд" нэвтрүүлгийн ялагч Сюзан Бойл мэндэлжээ.
- 1970 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон Тамхины хэрэглээний хяналтын тухай хуульд телевиз, радиогоор тамхийг сурталчлахыг хориглох заалт оруулжээ.
- 1976 оны энэ өдөр АНУ-ын Калифорни мужийн Купертино хотод Стив Жобс, Стив Возниак, Рональ Уейн нар "Apple" компанийг үүсгэн байгуулав.
- 1979 оны энэ өдөр Иран улс 99 хувийн саналаар Бүгд найрамдах засагт шилжив.
- 2001 оны энэ өдөр Нидерланд улс ижил хүйстний гэрлэлтийг хуульчилжээ.
- 2004 оны энэ өдөр “Google” компани цахим шуудангийн үйлчилгээний “Gmail” программыг олон нийтэд танилцуулав.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ