Апостиль гэрчилгээг цахимаар олгодог болжээ

| Нийтэлсэн Mar 23, 4:04 | НИЙГЭМ

Үзсэн : 465

e mon

Гадаад харилцааны яамнаас олгодог гурван төрлийн үйлчилгээг “E-Mongolia”-гаар авах боломжтой боллоо. Үүнд тус яаманд илгээх өргөдөл, гомдол, хилийн чанадад буй иргэдийн бүртгэл, апостиль гэрчилгээ (албан ёсны бичиг, баримтыг гадаадад ашиглахыг баталгаажуулсан хуудас) олгох үйлчилгээ шинээр багтжээ.

Ингэснээр тус яамнаас олгодог нийт долоон төрлийн үйлчилгээг цахимаар авах боломж бүрдэж буй аж. Тодруулбал:

-Апостиль гэрчилгээ авах хүсэлт

-Гадаадад буй иргэдийн бүртгэл

-Гадаад харилцааны яаманд гаргах өргөдөл, гомдол

-Архивын лавлагаа (ажилд томилсон, чөлөөлсөн, сургалт, чөлөө гэх мэт)

-Архивт баримтгүй тухай тодорхойлолт

-Цалингийн тодорхойлолт

-Гэрээ, хэлэлцээрийн хуулбар

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол