Анхны кино театрыг энэ өдөр байгуулжээ

| Нийтэлсэн Apr 13, 22:10 | ЭНЭ ӨДӨР

Үзсэн : 280

- 1294 оны энэ өдөр Юань гүрний хаан ширээнд Хубилайн ач Төмөр суужээ.
- 1561 оны энэ өдөр дэлхийн түүхэнд үл мэдэгдэх нисдэг биетийн талаар дурдсан анхны шастирыг бүтээжээ. Уг шастирт Германы Нюремберг хотод үл мэдэгдэх гэрэл үзэгдсэн талаар дурдсан байна.
- 1828 оны энэ өдөр АНУ-ын хэл шинжээч Ноа Уебстер анхны толь бичгийг зохиож, зохиогчийн эрх авсан байна.

1828-Dictionary-1030x680
- 1849 оны энэ өдөр Унгар улс Австриас тусгаар тогтнож буйгаа зарлав.
- 1865 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Абрахам Линкольн "Форд" театрт жүжиг үзэж байхад нь жүжигчин Жон Уилкис Бүүт бууджээ. Тэрбээр буудуулснаасаа хойш нэг өдрийн дараа нас барсан байна.
- 1894 оны энэ өдөр АНУ-ын зохион бүтээгч Томас Эдисоны бүтээсэн кинетоскопыг суурилуулсан "The Black Maria" нэртэй үзвэрийн газар тус улсын Нью-Йорк хотод байгуулжээ. Энэ нь дэлхийн түүхэн дэх хамгийн анхны кино театр юм.
- 1958 оны энэ өдөр ЗХУ-ын хөөргөсөн "Спутник 2" хөлөг 162 өдөр сансарт аялсны эцэст сүйрчээ.
- 1981 оны энэ өдөр АНУ-ын Сансар судлалын "Шаттл" хөтөлбөрийн хүрээнд хөөрсөн "Колумбиа" хөлөг туршилтын нислэгээ амжилттай үйлдэв.
- 2003 оны энэ өдөр АНУ-ын Засгийн газрын тушаалаар хүний гений бүтцийг тайлах ажиллагааг зохион байгуулжээ. Ингэснээр хүний гений 99.99 хувийг тайлсан байна.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол