Анхны болзоогоороо амьдралаа “эхлүүлэх” боломжтой

| Нийтэлсэн Apr 1, 17:05 | Lifestyle

Үзсэн : 463

202010_baddate-123rf

Хосын ирээдүйн харилцааг тодорхойлоход анхны болзоо чухал ач холбогдолтой. Дараах асуултууд нь яриа эхлүүлэх, нэгнийгээ илүү сайн танин мэдэхэд тусална.

Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

Үерхэж эхлэхээсээ өмнө нийтлэг сонирхол байгаа, эсэхийг энэ асуултын тусламжтайгаар олж мэдээрэй.

Ах, дүүсийх нь талаар асуугаарай.

Ах, эгч, дүүс бол амьдралын салшгүй хэсэг бөгөөд тэдний талаар асууснаар зан төлөвшил, гэр бүлийн амьдрал, хүмүүжлийнх нь талаар илүү ихийг ойлгоно.

Хамгийн том айдас чинь юу вэ?

Аймшгийн кино, аалз гэхчлэн хүн бүрт айдаг зүйлс бий. Үүний талаар асуух нь сонирхолтой яриа эхлүүлэхээс гадна уг хүний мөн чанарыг мэдэх арга ч байж болно.

Таван жилийн дараах өөрийгөө хэрхэн төсөөлж байна вэ?

Өөрийгөө таван жилийн дараа ямар байхаар төсөөлж байгаа нь түүний зорилго, хүсэл, сонирхлыг харуулна. Энэ асуулт нь түүний ирээдүйн зорилго таныхтай нийцэж байгаа, эсэхийг мэдэх арга юм.

Хэрэв чамд сая доллар байсан бол яах байсан бэ?

Энэ асуулт санхүүгээ зохицуулах чадвар болон хэрэгтэй зүйлсээ худалдан авахдаа ямар цензур тавьдгийг олж мэднэ.

Дэлхий дээрх юуг өөрчлөхийг хүсдэг вэ?

Тэр юунд санаа зовнидог, түүнийхээ төлөө юу хийх хүсэл эрмэлзэлтэйг нь асуугаарай. Хэрэв тийм зүйл байхгүй бол энэ асуулт та хоёрт хожим ярилцах таатай сэдэв болно.

 

Эх сурвалж: Boldtv.com

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол