24,Sep 2023
| Нийтэлсэн Apr 21, 18:06 | ЭНЭ ӨДӨР
- 1500 оны энэ өдөр Португалийн аялагч Пепро Альварес Кабрал Бразилын нутагт анх удаа хөл тавив.
- 1864 оны энэ өдөр АНУ-ын Конгресс мөнгөн тэмдэгт дээр "Бид бурханд итгэдэг" гэж бичихийг хуульчилжээ.
- 1870 оны энэ өдөр ЗХУ-н хувьсгалч, коммунист улстөрч, В.И. Ленин мэндэлжээ.
- 1933 оны энэ өдөр автомашины "Роллс ройс" компанийг үндэслэгч Хенри Ройс таалал төгсөв.
- 1969 оны энэ өдөр Английн усан онгоц үйлдвэрлэгч Сир Робин Нокс-Жонстон ганцаараа дэлхийг тойрсны эцэст эх нутагтаа эргэн ирсэн байна.
- 1970 оны энэ өдөр НҮБ-ын тогтоолоор "Эх дэлхийн өдөр"-ийг анх удаа тэмдэглэв.
- 1977 оны энэ өдөр телефон утасны шугамыг шилэн кабелд холбов.
- 1983 оны энэ өдөр Германы алдарт "Штерн" сэтгүүлд Гитлерийн өдрийн тэмдэглэлийг нийтлэв. Зүүн Германы нэгэн балгасаас олдсон энэ тэмдэглэл олны хүртээл болсноор ихээхэн маргаан дагуулсан аж.
- 2016 оны энэ өдөр цаг уурын өөрчлөлттэй тэмцэх "Парисын тунхаг"-ийг албан ёсоор хэрэгжүүлж эхлэв.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ