АНУ-д жил бүр 450 сая жийнсэн өмд зарагддаг

| Нийтэлсэн Mar 17, 4:04 | Танин мэдэхүй

Үзсэн : 320

 

jeans1

Бидний өмсөх дуртай жийнсийг анх хэн бүтээсэн, зориулалтыг нь та мэдэх үү?

1873 онд оёдолчин Жейкоб В.Дэвисээс нэгэн эмэгтэй нөхөртөө зориулан хүнд хөдөлмөрт тохирох, амархан урагдаж, элэгдэхээргүй өмд урлаж өгөхийг хүсжээ. Тэрбээр өмдийг бат бөх болгохын тулд халаасны өнцөг, товчны хэсэгт төмрөөр тав хийх санааг бодож олов. Энэхүү нээлт тэр даруйдаа амжилт авчирсан тул Жейкоб өмдний деним даавуу худалдан авсан бизнесмэн Леви Страустай хамтран, оюуны өмчийн гэрчилгээ авахаар шийдсэн байна. Ийнхүү даавуу, утас, зэсийг ашиглан дэлхийн хамгийн алдартай хувцсыг зохион бүтээжээ.

Тэдний хамтран гаргасан “Levi Strauss & Co” брэндийн өмдний урд, ард талын халаасыг урагдахаас сэргийлэн тав тавьсан боловч арын халаасан дахь тав нь эмээл, сандлыг зураад байж. Ингээд ар талын зэсэн бэхэлгээг хасахаар шийджээ. Нэг ширхэг “Levi 501” өмдийг 37 шат дарааллаар оёдог. Жийнсэн өмдийг зөвхөн үйлдвэрийн ажилчид өмсдөг байх үед эрэгтэйчүүдэд зориулсан жийнс урдаа, харин эмэгтэй жийнс хажуудаа товчтой байв.

Холливуд 1920, 1930-аад онд кинондоо царайлаг ковбойн дүрийг Жон Уэйн, Гари Купер нараар бүтээлгэхдээ цэнхэр жийнсэн өмд өмссөнөөр дүрсэлж, олон нийтэд сурталчилж эхэлжээ. Энэхүү шинэ дүр төрх нь олон нийтийн амралт, чөлөөт цагийн хувцаслалтад эрс өөрчлөлт хийв. Эмэгтэй жүжигчдийн жийнсэн өмдтэй дэгжин зурагт хуудсаар гудамж, талбайг чимсэнээр охид, бүсгүйчүүд ч өдөр тутмын хувцаслалтдаа нэмэх болжээ.

2

1950 оноос гоо зүйд нийцэхгүй гэж үзсэний улмаас сургууль, театр, ресторанд жийнсэн хувцас өмсөхийг хориглов. Үүний үр дүнд залуучууд гадуурхал, нэгэн хэвийн байдлыг эсэргүүцэн, дотоод ертөнцөө жийнсээр илэрхийлэх хандлага эрчээ авсан аж

Бидний мэдэх цахилгаантай жийнсэн өмдийг зохион бүтээснээс 20 жилийн дараа буюу 1970-аад онд бариу, бараан өнгөтэй загвар зонхилсон юм. “Versace”, “Dolce & Gabbana”, “Dior” зэрэг брэнд 1990-ээд оноос жийнсэн өмдний зах зээлд нэгдсэн. Энэ үед хип хоп хэв маягийн том, өргөн, доор суудалтай загвар чиг хандлагыг тодорхойлж байлаа. Өдгөө жийнс нь өргөн, нарийн, өндөр болон доор суудалтай, цайралттай, бараан гээд аль ч насныхны хүсэл сонирхолд нийцэх өргөн сонголттой болж хөгжжээ.

Ташрамд дурдахад, нэг америк хүн дунджаар долоон ширхэг жийнсэн өмдтэй. 1997 онд хамгийн эртний болох 100 жилийн настай дэним өмд олдсон гэнэ.

 

 

Эх сурвалж: historyofjeans.com, levistrauss.com

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол