АНУ-ын усан цэргүүд хөлгөө орхиж эхэллээ

| Нийтэлсэн May 4, 10:10 | ДЭЛХИЙ

Үзсэн : 486

АНУ-ын хамгийн том усан хөлгүүдийн нэг “USS George Washington” дээр байсан гурван цэрэг долоо хоногийн дотор амиа егүүтгэжээ. Үүний улмаас цэргүүд хөлгөө орхиж эхэлжээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд тус хөлөгт долоон усан цэрэг амиа алдсанаас дөрөв нь ийнхүү амиа хорлосон байна.

Тус хөлөг нь 5000 хүний багтаамжтай ч одоог хүртэл хөлгийн тавцанд 2700 гаруй цэрэг л ажиллаж байгаа аж. Гэвч энэ долоо хоногт олонх цэрэг хөлгөөс буух хүсэлтээ илэрхийлжээ. Ахмад Брэнт Гаут цэргүүдэд хөлгөө орхиж, ойр байрлах АНУ-ын цэргийн баазад байрлахыг зөвшөөрсөн аж.

Нүүлгэн шилжүүлэлтийн эхний өдөр 200 цэрэг усан хөлгөө орхиод байна. Харин энэ долоо хоногт болсон үйл явдлыг тагнуулын албаныхан шалгах болжээ.

suicide

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол