01,Oct 2023
| Нийтэлсэн Apr 6, 8:08 | ДЭЛХИЙ
Украины тэргүүн Владимир Зеленский мягмар гарагт НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааанд цахимаар үг хэлэв. Тэрбээр орос цэргүүдийг “II дайнаас хойш хамгийн аймшигтай хядлага үйлдэж байна. Хариуцлага хүлээлгэх хэрэгтэй” хэмээжээ. Мөн энэ үеэр Ирпин, Даймерка, Мариуполь, Буча хотод амь үрэгдсэн хүмүүсийн богино хэмжээний бичлэгийг Аюулгүйн зөвлөлийнхөнд үзүүлсэн байна.
Зеленскийн хэлсэн үгийг НҮБ-д суугаа ОХУ-ын Элчин сайд Василий Небензиа үгүйсгэсэн. Тэрбээр “Орос цэргүүд энгийн иргэдийг онилдоггүй. Буча хот хяналтад байх хугацаанд нэг ч энгийн иргэн хүчирхийлэлд өртөөгүй” гэсэн юм.
Украины Ерөнхийлөгчийн уриалгын дараа Цагаан ордон болон холбоотнууд нь Оросын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаа мэдэгдлээ. Тэд энэ удаад ОХУ-д шинээр нэг ч хөрөнгө оруулалт хийлгэхгүй байхад анхаарлаа хандуулах гэнэ. Европын Комисс мөн тус улсаас нүүрс импортлохыг хориглох санал тавьсан байна. Шинэ хориг арга хэмжээг энэ сарын 24-нд зарлах аж.
Эх сурвалж: Aljazeera
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ