АНУ түүхэндээ хамгийн их газрын тос нийлүүлнэ

| Нийтэлсэн Apr 1, 12:12 | ДЭЛХИЙ

Үзсэн : 308

LC47PQB5UBLHTOH2SUS3DUNM5Q

Шатахууны үнийн өсөлтийг хязгаарлах зорилгоор их хэмжээний газрын тосыг нөөцөөсөө гаргах захирамжийг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өчигдөр гаргажээ.

Нийтдээ 180 сая баррель газрын тосыг ирэх зургаан сард эргэлтэд оруулах болсон нь АНУ-ын түүхэнд гарч байгаагүй том нийлүүлэлт юм. Тус улс 1974 онд газрын тосны стратегийн нөөцийг бий болгож байжээ.

Украинд дайн эхэлж, өрнөдийн орнууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг зарласны дараа газрын тосны үнэ дэлхийн зах зээлд огцом өсөж буй.ОХУ нь Саудын Арабын дараа дэлхийн хоёр дахь том газрын тос экспортлогч орноор нэрлэгддэг.

Гэхдээ судлаачид Байдены авсан арга хэмжээ өнөөдрийн хямралыг зохицуулж чадахгүй гэж үзэж байна. Харин Байден үүнийг тайлбарлахдаа уг нийлүүлэлт нь АНУ-ын дотоодын газрын тосны үйлдвэрлэл зохих түвшинд нэмэгдэх хүртэл “гүүр болно” гэжээ.

-1x-1

Мөн тэрбээр засгийн газраараа дамжуулан газрын тосны орд түрээсэлсэн компаниудад олборлолтоо нэмэгдүүлэхгүй бол нэмэлт татвар төлөхийг шаардсан байна.

Ногоон эрчим хүчний эх үүсвэрт хөрөнгө оруулалт нэмэгдүүлэхийг Байден хувийн хэвшлийнхэндээ ч уриалжээ.

АНУ газрын тосны стратегийн нөөцөө Техас, Луизиана мужийн нутагт орших байгууламжид хадгалдаг аж. Гуравдугаар сарын 25-ны байдлаар нөөцийн хэмжээ 568 сая баррель байжээ.

Эх сурвалж:BBC

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол