24,Sep 2023
| Нийтэлсэн Apr 19, 15:03 | Боловсрол
Мэдээлэл, харилцаа холбоо асар хурдацтай хөгжиж буй өнөө үед гадаад хэлгүй л бол "хол явахгүй". Тэр дундаа англи хэл. Хэлээ сайжруулъя гэсэн хэн бүхэнд бид дараах мэдээллийг зориулав. Англи хэлийг сонирхолтойгоор, хурдан сурахад тань эдгээр аппликейшн тус болно гэдэгт итгэлтэй байна.
Duolingo
Duolingo нь англи хэлийг хөгжилтэйгээр, тоглоомын аргаар сурахад зориулсан аппликейшн. Даалгавар биелүүлж, дараагийн түвшинд очих буюу level ахидаг системтэй тул та хэл сурах явцдаа уйдна гэж үгүй. Зөвхөн англи хэл ч гэлтгүй 19 өөр хэл сурах боломжтой.
Skels system
Олон төрлийн хичээлийг нэг дор багтааж өгснөөрөө онцлогтой. Зөвхөн сонсох чадварыг сайжруулах 200 гаруй хичээл байдаг гэхээр ямар том датанаас бүрдсэн нь ойлгомжтой. Та өөрийн дуртай сэдвийг сонгосноор түүнийг нь голчлон харуулж, төстэй жишээнүүд гарч ирэх болно. Харин хичээл дууссаны дараагаар таны мэдлэгийг шалгах зорилгоор хөнгөн шалгалт авна шүү.
Elsa speak
Ярианы чадварыг тань хөгжүүлэхэд туслах аппликейшн бол Elsa speak. Хиймэл оюун ухаанд суурилж тест аван, ямар үгийг буруу дуудаж байгааг тодорхойлон, зөвхөн танд зориулсан хөтөлбөр гаргадаг давуу талтай.
Beelingu
Энэ аппликейшн нь таны унших болон сонсох чадварыг зэрэг хөгжүүлнэ. Караокэд дууны үг харж дуулдаг шиг гарч ирсэн хичээлийг дагаж уншсанаар таны сонсох чадвар сайжрах нь дамжиггүй. “Хадмал орчуулгагүй бол сонсдоггүй юм аа” гэдэг хүмүүст хамгийн тохиромжтой.
Hello talk
Хэн нэгэнтэй харилцана гэдэг хэл сурах хамгийн сайн арга. 15 сая гаруй хэрэглэгчтэй уг аппликейшнээр дамжуулан та өөрийн мэддэг хэлээ бусдад заан, нөгөө хүнийхээ мэддэгийг сурах боломжтой.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ