24,Sep 2023
| Нийтэлсэн Mar 30, 13:01 | ШИНЖЛЭХ УХААН
“NASA” агентлагийн “Perseverance rover” нь Ангараг гараг дээр судалгаа, шинжилгээ хийх зориулалттай моторт тээврийн хэрэгсэл юм. Эрдэмтэд энэхүү “rover”-ийн тусламжтайгаар Ангараг гараг дахь дуу тархах хурдыг тогтоожээ. Энэ талаар гуравдугаар сарын эхээр болсон Сар, гаргийн шинжлэх ухааны 53 дугаар бага хуралд илтгэсэн байна.
Ангараг гаргийн агаар мандал нь дэлхийнхээс тэс өөр. Тиймээс дуу чимээ өөр хурдаар тархдаг аж. Дэлхийн агаар мандалд дуу 20 градуст секундэд 343 метрт тархдаг байна. Харин Ангараг гараг нь дэлхийгээс агаарын бага даралттай бөгөөд 62 градусын хүйтэнд дуу чимээ нь секундэд ойролцоогоор 240 метрт хүрдгийг тогтоожээ.
Эх сурвалж: Interestingengineering.com
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ