Амиа алдсан сэтгүүлчдэд хүндэтгэл үзүүлж байна

| Нийтэлсэн May 3, 11:11 | НИЙГЭМ

Үзсэн : 524

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг хэвлэл мэдээллийн хэрэгслийн бие даасан, хараат бус байдлыг хамгаалах зорилгоор жил бүрийн тавдугаар сарын 3-нд тэмдэглэдэг. Эл өдөр олон улсад амиа алдсан сэтгүүлчдэд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

Одоогоос 31 жилийн тэртээх энэ өдөр Африкийн өнцөг булан бүрээс сэтгүүлч, редактор, хэвлэн нийтлэлчид цугларч, үг хэлэх эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэнээр “Виндхукийн тунхаглал”-ыг батлуулсан байдаг. Уг түүхэн тунхаглал нь мэдээллийн чөлөөт урсгалыг нийтийн сайн сайхны төлөө болгоход чиглэсэн бөгөөд эл зорилгыг агуулсан дуу хоолой өнөөг хүртэл цуурайтсаар байна. 

ЮНЕСКО болон Бүгд Найрамдах Уругвай Улс жил бүр эл өдрийг хамтран зохион байгуулдаг аж. 2022 оны тавдугаарpress-freedom-day-62415b050055e-1648450308сарын 2-5-нд Уругвайн Пунта Дел Эсте хотноо "Дижитал эрин үеийн хэвлэлийн эрх чөлөө"-нд үзүүлэх нөлөөллийн талаар онцлон хуралдаж байна. Энэ үеэр үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл олж авах, хувийн нууцыг хамгаалах, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах асуудлаар зөвлөмжүүд гаргах аж. Түүнчлэн бодлого боловсруулагч, сэтгүүлч, хэвлэлийн төлөөлөгч, идэвхтэн бичигч, кибер аюулгүй байдлын болон хуулийн мэргэжилтэн зэрэг оролцогч талуудыг нэгтгэж, хэвлэлийн эрх чөлөө, хувийн нууцад тавих цензурын улмаас учирч буй аюул заналхийллийг арилгахад чиглэсэн тодорхой шийдэл боловсруулах юм байна. 

Цар тахал баталгаат мэдээллийн ач холбогдлыг онцолж, ойлгуулсан. Энэхүү хямралыг танин мэдэж, даван туулахад хараат бус сэтгүүл зүй бидэнд тусалсан. Гэтэл олон сэтгүүлч, ялангуяа эмэгтэй сурвалжлагчид заналхийлэл, саатуулал, дарамтад өртсөөр байна. Дэлхий дахинд 2020 онд 62 сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан бол 2021 онд 45 сэтгүүлч цаг бусаар хорвоог орхижээ. 
 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол