Амархан бөгөөд амттай зоог

| Нийтэлсэн Mar 23, 10:10 | Танин мэдэхүй

Үзсэн : 286

Тахианы цээж мах аргуу ч амархан аргаар амтат зоог хийж болно. Үүнийг 20 минут хүрэхгүй хугацаанд хийж болох, Итали жорыг туршаад үзээрэй.

Орц:

  • 1 халбага оливын тос
  • 20 гр давсгүй цөцгийн тос
  • 4 зүсэм тахианы хавтгай цээж мах
  • 2 хумс сармис
  • 80 гр (1/2 аяга) улаан лооль
  • 80 мл (1/3 аяга) цагаан дарс
  • 250 мл (1 аяга) цөцгий
  • 125 мл (1/2 аяга) тахианы шөл
  • 60 гр бууцай
  • 1 аяга шинэ базил навч
  • Хатаасан талх

Хийх аргачлал:

1. Хайруулын тавгандаа оливын болон цөцгийн тосыг хамтад нь сайтар халаана. Дээр нь тахианы цээж махыг давс, перцээр амтлан, хоёр талаас нь ээлжлэн тус бүр таван минут шарна. Махыг тавганд гарган, тугалган цаасаар боож тавина.

2. Дараа нь тосондоо сармисыг үнэр нь ханхалтал жигдхэн шарж дээр нь улаан лооль, цагаан дарсаа нэмээд нэг минут болгоно.

3. Мөн цөцгий, тахианы шөлөө нэмж хийгээрэй.

4. Эцэст нь тахианы махыг хайруулын тавгандаа буцаан хийж, 5 минут орчим зөөлөн гал дээр жигнэнэ. Бууцай, базил навчаа бэлэн болсон хоолондоо нэмж, хутгаад амтат зоог таны таалалд очлоо. Хатаасан талхтай идвэл илүү амттайг хэлүүлэх юун.

 

Эх сурвалж: taste.com

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол