“Алтан бийр”-ийн шилдгээр О.Золбоотөгөлдөрийн бүтээл шалгарчээ

| Нийтэлсэн Apr 7, 17:05 | Дуу хөгжим

Үзсэн : 382 3

Монголын урчуудын эвлэлийн дэргэдэх “Залуу уран бүтээлчдийн нэгдэл”-ээс жил бүр зохион байгуулж, дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг шалгаруулдаг “Алтан бийр” үзэсгэлэнг нээлээ. Дүрслэх урлагийн төрөл жанр бүрийг тэнцүү хөгжүүлж, залуу уран бүтээлчдийг дэмжих зорилготой тус үзэсгэлэнд 35 хүртэлх насны зураачид бүтээлээ дэлгэжээ. Үзэсгэлэнд 100 гаруй зураач бүтээлээ ирүүлснээс 80 зургийг сонгож, олон нийтэд дэлгэсэн нь энэ аж. Үзэсгэлэнгийн шилдэг бүтээлээр О.Золбоотөгөлдөрийн “Living with trauma”-г сонгосон бол Г.Ононгуагийн “Хонин цагаан үүл”, Г.Бямбацэрэнгийн “Зүүд” бүтээл дэд байрт шалгарчээ. Харин “Art of UB” галерейн нэрэмжит шагналыг В.Анатолигийн “Guardian” бүтээл хүртлээ.

Үзэсгэлэн энэ сарын 19 хүртэл үргэлжлэх тул тус галерейд зочлон, Монголынхоо шилдэг зураачдын бүтээлийг сонирхоорой.

IMG_5747

О.Золбоотөгөлдөр “Living with trauma"

үүл (2)

Г.Ононгуа “Хонин цагаан үүл"

уралдаан (2)

Г.Бямбацэрэн “Зүүд”

антоли

В.Анатоли “Guardian”

балет (2)

IMG_5725 (2)

IMG_5731

IMG_5730

IMG_5729

 

 

 

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол