03,Oct 2023
| Нийтэлсэн Mar 21, 3:03 | ЭНТЕРТАЙНМЕНТ
Францын кино од, алдарт жүжигчин Ален Делон эвтанази хийлгэх хүсэлтэй байна. Түүний "Хөгшрөх нь үнэхээр муухай юм. Юу ч хийж чадахгүй, бүх бие өвдөж, хэн ч биш гэдгээ мэдрэх аймшигтай санагдана" хэмээн ярьсныг Францын Le Point”” сэтгүүлд нийтэлжээ.
Тэрбээр хүү Антони Делоноос үхэхэд туслахыг гуйж эвтанази хийлгэж, энэ амьдралаа төгсгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. "Нас өндөр болсон бидэнд ямар нэгэн эм тариа, эмнэлэг хэрэггүй. Зүгээр л чимээгүйхэн нөгөө ертөнц рүү явах эрх бий" гэж Франц жүжигчин хэлсэн байна.
Эвтанази гэдэг нь эдгэршгүй өвчнөөр шаналж, тэвчихийн аргагүй зовлон, шаналалд унасан хүний амьдралыг өөрийнх нь хүсэлтээр дуусгавар болгохыг хэлдэг аж.
Эх сурвалж: style.news.am
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ