Алдарт “Coachella" фестивальд THE HU урилгаар оролцох нь

| Нийтэлсэн Apr 6, 15:03 | ЭНТЕРТАЙНМЕНТ

Үзсэн : 400

the-hu-810x457THE HU хамтлагийн Хойд Америкийн орнуудаар хийх энэ оны анхны аялан тоглолт долоо хоногийн дараа эхлэх нь. “Хар аянга” тоглолтоо тэд энэ сарын 15-нд АНУ-ын Калифорни мужийн Индио хотоос эхлүүлж, тавдугаар сарын 31-нд Массачусетс мужийн Мехико хотноо өндөрлөх юм.

Индио хотод тэд АНУ төдийгүй дэлхийд хамгийн томд тооцогддог “Coachella” хөгжмийн наадамд  оролцох болжээ. Жил бүр уламжлан болдог энэхүү фестивальд алдарт одууд, дуучид, хөгжимчид цугладаг бөгөөд Монголын хамтлаг анх удаа урилгаар оролцож байгаа нь энэ юм. “Coachella-ийн нэг хэсэг болох гэж буй нь бидний хувьд нэр төрийн хэрэг. Туйлын баяртай байна. Монгол Улсаа төлөөлөн, эл тайзнаас тоглохыг мөрөөддөг байсан нь биеллээ олох нь. Энэ бол олон үнэнч шүтэн бишрэгч, хайрлаж, хүндэлдэг уран бүтээлчидтэйгээ уулзах сайхан боломж” Хэмээн THE HU хамтлагийнхан сэтгэгдлээ хуваалцжээ.

Мөн энэ удаагийн аялан тоглолтоор шүтэн бишрэгчдээ удаан хүлээлгэсэн “Better noise music” хэмээх хоёр дахь цомогт багтсан шинэ уран бүтээлүүдээ толилуулах аж.  

 

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол