30,Sep 2023
| Нийтэлсэн Mar 29, 10:10 | Кино, жүжиг
“Бөртөөхэй” хүүхдийн театрынхан “Аладдин ба 1001 шөнийн үлгэр” жүжгээр энэ оны уран бүтээлийн нээлтээ хийх гэж байна. Урлагаар дамжуулан хүүхдийн хүмүүжилд эерэг нөлөө үзүүлж, театрын соёлд багаас нь суралцуулан, ирээдүйн соёлт иргэнийг төлөвшүүлэх зорилготой тус театрын залуу жүжигчид эл бүтээлд тоглох аж. Жүжгийг Б.Бямбасүрэн найруулж буй бөгөөд ирэх сарын 2, 3-нд Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв өргөөнд толилуулна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ